Титаник хөлөг рүү аялах замдаа дэлбэрсэн “Титан” шумбагчийн үлдэгдлийг уснаас гаргаж авснаа АНУ-ын эргийн хамгаалалтын алба мэдэгдэв.

“Титан” шумбагч нь зургадугаар сард таван зорчигчийн бүрэлдэхүүнтэйгээр Титаник хөлгийг зорьсон боловч аяллаа эхлүүлээд удалгүй сүйрсэн юм.

Онгоцонд байсан бүх зорчигч амь үрэгдсэн.

Шумбагч онгоцыг эрэн хайх ажиллагаанд олон хүн оролцсон бөгөөд хэдэн өдрийн дараа шумбагчийн эхний сэг олдож байв.

Мягмар гарагт Эргийн хамгаалалтын албаны өгсөн мэдээллээр хөлөг онгоцны үлдсэн хэсгүүдийг өнгөрсөн долоо хоногт далайн ёроолоос гаргаж, АНУ-ын боомтод хүргэсэн байна. Дотроос нь хүний цогцосны үлдэгдэлтэй төстэй зүйл олдсон бөгөөд мэргэжилтнүүд шинжилгээ хийсний дараа мэдээлэл өгнө гэж тус алба мэдэгдэв.

Хэдийгээр “OceanGate” компани “Титан” шумбагч онгоцыг “туршилтын шумбагч” гэж тодорхойлсон боловч уг шумбагч онгоц нь Хойд Атлантын далайд далайн түвшнээс 3,800 метрийн доор орших Титаник руу хэд хэдэн удаа аялж байжээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Стоктон Раш “Титан” шумбагч онгоцыг сүйрэхэд дотор нь байсан юм. 

Түүнтэй хамт шумбагч дотор 48 настай Британи-Пакистан гаралтай бизнесмен Шахзада Давуд, түүний хүү 19 настай Сулеман, 58 настай Британийн бизнесмэн Хамиш Хардинг, Францын тэнгисийн цэргийн флотын шумбагч асан 77 настай Пол-Хенри Наргеолет нар байсан.

Ослын дараа ил болсон АНУ-ын шүүхийн баримт бичигт дурдсанаар Раш өмнө нь шумбагч онгоцны аюулгүй байдлын сэрэмжлүүлгийг үл тоомсорлож байжээ. Дэлхийн өнцөг булан бүрт шумбалт зохион байгуулдаг “OceanGate” уг ослын дараа бүх үйл ажиллагаагаа түр зогсоосон.

“Титан”-ы их бие нүүрстөрөгчийн мяндсаар, сүүл хэсэг нь титанаар хийгдсэн бөгөөд нэг жижиг цонхтой. Нүүрстөрөгчийн мяндас нь титан эсвэл гангаас хямд бөгөөд маш бат бөх боловч далайн гүнд шумбах зориулалтаар ашиглахад туршигдаагүй материал юм.

Осолтой холбоотой олон улсын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба Эргийн хамгаалалтын алба ойрын хугацаанд олон нийтийн сонсгол хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

#Титан шумбагч, #OceanGate,