-ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД-
Өөртөө санаа тавихад саад болдог хамгийн том бэрхшээл бол цаг хугацаа. Заримдаа үнэхээр завгүй болоод хоолоо алгасах, явдал дундаа юм олж идэх хэрэгтэй болдог. Гэтэл хоол алгасах нь эргээд сөрөг үр дагавар авчирч, дараагийн хоолны үеэр хэтрүүлэн идэхэд хүргэдэг. Тэгвэл энэ үед танд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.
Тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаарай
Завгүй амьдралын хэмнэлдээ эрүүл мэндийн хэрэгцээг орхигдуулах нь элбэг. Гэтэл нас ахихын хэрээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь чухал. Эмчдээ үзүүлэх цаг аваарай. Мөн шүд болон хараагаа шалгуулахаа бүү мартаарай.
7 хоногийн дасгалын төлөвлөгөөтэй болоорой
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс зөвлөснөөр 7 хоногт ойролцоогоор 150 минут дунд зэргийн болон эрчимтэй дасгал хийх хэрэгтэй. Энэ нь ойролцоогоор 7 хоногт 5 удаа 30 минутаар дасгал хийнэ гэсэн үг. Дасгал хийхэд цаг зав гаргахгүй бол үр дагавар нь хуримтлагдсаар л байна. Та жин нэмнэ. Ялангуяа хэвлий орчмоор
Дасгал нь бат бөх унтахад тусалдаг тул нойрны асуудал бас тулгарч болох юм.
Үүний үр дүнд эрч хүчээ нөхөхийн тулд чихэрлэг хүнс, ундаанд илүү ихээр татагдана. Энэ нь эргээд жин нэмэх шалтгаан болох бөгөөд ийнхүү сөрөг үр дагаврын тойрог үргэлжилсээр байна.
Өглөөний хоолыг алгасаж болохгүй.
Хэрэв та өглөөний хоолыг тогтмол алгасдаг бол 7 хоногтоо хэдхэн удаа эрүүл өглөөний хоол идэх зорилго тавиарай. Хэрэв өглөөд тухтай суух цаг гардаггүй бол савтай тараг, жимс аваад гараарай. Эсвэл сүү, жимстэй уургийн коктейль бэлдээрэй.
Хооллолтоо хяналтад аваарай
Хэрэв та өдөр завгүй байхдаа юу олдсоноо идчихдэг бол 7 хоногтоо хэдэн өдөрт эсвэл ядаж ганц, хоёр удаа гэртээ хоол бэлдээд өдрийн хоолоо савлаад авч явах талаар бодож үзээрэй. Энэ нь юуг, хэр их идэж байна гэдгээ хянахад тусална. Өлссөн эсвэл стресстэй үедээ чипс эсвэл өөр ямар нэгэн эрүүл бус хүнс аваад идчихдэг бол тэжээллэг хоол хүнс хэрэглэх талаар бодож, хооллолтдоо ухамсартай хандаарай. Хэрэв та чихэрлэг, кремтэй, шаржигнасан эсвэл хурц тод амт мэдрэхийг хүсэж байгаа бол таны хүслийг хангах эрүүл хөнгөн зуушны хувилбарууд бий.
Хооллолтын тэмдэглэл хөтлөөрэй
Эцэст нь юу идэж буйгаа хоёр өдрийн турш тэмдэглээд үзээрэй. Энэ нь хоолны зуршилтайгаа нүүр тулах шилдэг арга юм. Тэмдэглэл нь алгассан хоол, давстай хөнгөн зууш, эсвэл жимс, ногоо ихээр дутагдаж байна уу гэдгийг маш тодоор танд харуулна. Үүнээс гадна зорилгодоо хүрэх замналдаа гаргасан өөрийн жижиг ч хамаагүй амжилт, өөрчлөлтүүдийг тэмдэглээрэй.