Даваа гарагт Чечений удирдагч Рамзан Кадыров дахин 3,000 цэргийг Оросын Батлан хамгаалах яам болон Оросын Үндэсний гвардийн шинэ ангиудын бүрэлдэхүүнд Украин руу илгээхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Кадыров нь өөрийгөө Ерөнхийлөгч Владимир Путиний “явган цэрэг” гэж тодорхойлдог ч Украин дахь Оросын цэргийн ажиллагааг зарим үед шүүмжилж ирсэн. Түүний хувьд Украины дайн нь өрнөдийн түрэмгийллийн эсрэг хамгаалалт юм.

Цэргүүд хамгийн сайн техник, орчин үеийн зэвсгээр зэвсэглэсэн. Үүнээс гадна залуус маш дайчин, зорилгодоо хүрэх тууштай зан чанартай гэж Кадыров Telegramдээр бичжээ.

Бүгд Найрамдах Чечень улс нь дайн эхэлснээс хойш Украин руу 26,000 гаруй хүнээ илгээсний 12,000 нь сайн дурынхан болохыг Кадыров тавдугаар сард мэдэгдэж байжээ. Гэсэн ч Украин руу илгээсэн Чечений дайчдын талаарх тоо харилцан адилгүй байна.

Үүний зэрэгцээ, Чечений хэд хэдэн зэвсэгт бүлэглэл Украины дайнд Оросын эсрэг тулалдаж байсан.

Арваннэгдүгээр сарын эхээр Кадыров Оросын батлан хамгаалахын эсрэг бослого гаргасан Вагнер”-ын хөлсний цэргүүд Чечений тусгай хүчинд зориулсан бэлтгэл сургуулилалтаа эхлүүлсэн талаар мэдэгдэж байв. 

Эх сурвалж: Reuters

#Рамзан Кадыров, #Украины дайн, #Бүгд Найрамдах Чечень улс,