Даваа гарагт Ромын хамба лам Франциск тээгч эхээр хүүхэдтэй болох явдлыг дэлхий нийтээр хориглохыг уриалж, үүнийг эмэгтэй хүн болон хүүхдийн нэр төрд ноцтойгоор халдсан үйлдэл гэж нэрлэжээ.

Өнгөрсөн жил пап лам ижил хүйстэн хосуудыг адислахыг зөвшөөрсөн. Гэхдээ тээгч эхийг ихэвчлэн хүүхэдтэй болохыг хүссэн гей эсвэл лесбиян хосууд ашигладаг тул түүний хэлсэн үг ЛГБТ+ нийгэмлэг болон түүнийг дэмжигч бүлгүүдийн уурыг хүргэж болзошгүй юм.

“Эхийн материаллаг хэрэгцээг далимдуулан, эмэгтэй хүн болон хүүхдийн нэр төрд бүдүүлгээр халдсан тээгч эх гэж нэрлэгддэг зан үйлд би гүнээ харамсаж байна” гэж Франциск хэлсэн байна.

“Иймээс би олон улсын хамтын нийгэмлэгийг энэхүү үйлдлийг хориглохын тулд хүчин чармайлт гаргана гэдэгт найдаж байна” гэж цааш нь Ватиканы итгэмжлэгдсэн дипломатчдад хандан хэлсэн үгэндээ дурджээ.

Тээгч эхээр төрсөн хүүхдийн статистик тоо баримт цөөхөн байдаг. Ёс суртахууны шалтгааны улмаас дэлхийн олон улс орон, мөн АНУ-ын зарим мужид энэ зан үйлийг хууль бус гэж үздэг байна.

Шүүмжлэгчид зарим эмэгтэйчүүдийг санхүүгийн хэрэгцээ шаардлагаас болж тээгч эх болдог гэж үзэн энэ практикийг эсэргүүцдэг.

Гэвч олон эмэгтэйчүүд жирэмслэлтийг хожуу нас буюу үр тогтоох чадвар суларсан үе хүртлээ хойшлуулах, мөн ижил хүйстэн хосууд гэр бүл зохиох арга замыг эрэлхийлэхийн хэрээр тээгч эхээр хүүхэдтэй болох сонирхол нэмэгдсээр байгаа юм.

Ватиканыг тойрсон Итали улсад тээгч эх нь хууль бус бөгөөд Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн барууны эвсэл энэ аргаар хүүхэдтэй болохоор гадаадын орнуудыг зорьсон хосуудыг шийтгэх тухай хоригийг сунгахаар хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#Ватикан, #Ромын хамба лам Франциск, #тээгч эх,