Орос, Украины хооронд 2022 онд цуцлагдсан энхийн хэлэлцээр нь шинэ хэлэлцээрийн үндэс болох боломжтой гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баасан гарагт мэдэгдэв. 

2022 оны дөрөвдүгээр сард Истанбулд болсон хэлэлцээрээр Орос, Украин хоёр дайсагналыг зогсоох тохиролцоонд хүрэхэд ойрхон байсан ч Оросын цэргүүд Киевийн ойролцоогоос ухарсны дараа Украин хэлэлцээрээс буцсан гэж Ерөнхийлөгч Владимир Путин удаа дараа мэдэгдэж байсан.

Украин геополитикийн хувьд төвийг сахисан статустай болж, НАТО-д элсэхээс татгалзах, зэвсэгт хүчнийхээ тоог хязгаарлаж, зүүн Украинд тусгай статус олгох зэрэг нөхцөлүүд хэлэлцээрт багтсан байв.

Путин пүрэв гарагт хэлсэн үгэндээ энхийн хэлэлцээрийн сэдвийг дахин хөндөж, бодитой яриа хэлэлцээрт нээлттэй боловч Москвагийн оролцоогүй, шинэ бодит байдлыг харгалзан үзээгүй Украины яриа хэлэлцээрт оролцохгүй гэдгээ мэдэгдэв. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков мөн 2022 оноос хойш маш их зүйл өөрчлөгдсөн гэдгийг тэмдэглээд, Оросын өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутгийг дурджээ.

Гэхдээ Истанбулын хэлэлцээр нь шинэ яриа хэлэлцээрийн үндэс хэвээр байх боломжтой, Орос үүнд бэлэн байна гэж Песков хэлсэн байна. 

Украины талаас яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа эсэхийг асуухад Песков Бидэнд тийм шинж тэмдэг харагдаагүй гэж хариулжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский дээр дурдсан энхийн хэлэлцээрийн нөхцөлүүдийг эсэргүүцэж байгаагаа анхнаасаа тодорхой илэрхийлж байсан.

Украины тал 2014 онд Москвагийн өөртөө нэгтгэсэн Крымийн хойгийг оролцуулаад бүх газар нутгаа чөлөөлж, дайсны цэргүүдийг нутаг дэвсгэрээсээ гаргахаар зорьж байгаагаа олон удаа мэдэгдэж байв.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #энхийн хэлэлцээр,