Москвад болж буй барилга, үйлдвэрлэлийн салбарынхны уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины 300 орчим явган цэрэг тус улсын хилийг зөрчсөн явдлыг “ээлжит томоохон өдөөн хатгалга” гэж буруутгав.
Мөн Украины зэвсэгт хүчнийг “иргэний зориулалттай байшин барилга, орон сууц, түргэн тусламжийн машин руу пуужин зэрэг янз бүрийн зэвсгээр хавтгайруулан буудаж” байгааг шүүмжилжээ.
Мягмар гарагт Украины явган цэргүүд 11 танк, 20 гаруй хуягт тээврийн хэрэгслийн дэмжлэгтэйгээр фронтоос 10 километрийн зайд орших Суджа хотын орчимд Оросын нутаг дэвсгэрт нэвтэрсэн болохыг тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр мэдэгдсэн бөгөөд бүс нутагт тулаан үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна.
Өдрийн турш өөр хэд хэдэн тосгонд тулаан болсон бөгөөд үүний дараа Украины агаарын довтолгоо шөнө хүртэл үргэлжилж, зарим мэдээллээр таван энгийн иргэн амь үрэгдэж, 24 хүн, түүний дотор зургаан хүүхэд шархадсан байна.
Лхагва гарагт Батлан хамгаалах яам мөн Украины зэвсэгт хүчнийг Курск мужид “Оросын нутаг дэвсгэрийн гүн рүү” давшихаас сэргийлж, шөнийн туршид хэд хэдэн дрон устгаснаа мэдэгдэв.
Гэсэн хэдий ч Курск мужид агаарын сэрэмжлүүлэг үргэлжилсээр байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид оршин суугчдыг хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулж, олон нийтийн бүх арга хэмжээг цуцалсан байна.
Бүс нутгийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Алексей Смирнов ерөнхийлөгчид болж буй үйл явдлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд нөхцөл байдал хяналтад байгаа гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр халдлагад өртсөн бүс нутгуудаас хэдэн мянган хүн дүрвэсэн байна. Мөн Москва, Санкт-Петербургийн эмч нар тусламж үзүүлэхээр замдаа гарсан гэв.
Курскт болсон үйл явдлын талаар Киев одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Путин уулзалтын дараа Батлан хамгаалах яам, Жанжин штаб, Холбооны аюулгүй байдлын албаны (ФСБ) хил хамгаалахын цэргүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: BBC