Курск муж


560
Лхагва гарагт Оросын армийн цэргүүд баруун хэсгийн Курск мужид дахин урагшилснаар Украин тус мужид тогтоосон байр сууриа алдахад ойртжээ. Мөн хоёр талын цэргийн блогчид Киевийн цэргүүдийг ухарч байгаа талаар мэдээлсэн байна.
445
Ням гарагт Оросын арми тус улсын баруун хэсгийн Курск мужийн гурван сууринг Украины хүчнээс чөлөөлсөн болохыг Батлан ​​хамгаалах яамнаас мэдэгджээ.
732
Оросын арми баруун хэсгийн Курск мужийн 800 гаруй хавтгай дөрвөлжин км буюу Украины эзэлж авсан газар нутгийн 64 орчим хувийг чөлөөлсөн болохыг тус улсын генерал мэдэгдэв.
372
Оросын армийн цэргүүд тус улсын баруун Курск мужийн Николаево-Дарьино тосгоныг Украины цэргүүдээс чөлөөлсөн болохыг тус улсын Батлан ​​хамгаалах яам өнөөдөр мэдэгджээ.
387
Оросын баруун хэсгийн Курск мужид Украин шинээр довтолгоо эхлүүлсэн болохыг Орос ням гарагт мэдэгдэв.
318
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн орон барууны орнуудаас Украинд нийлүүлж буй зэвсгийн асуудлаар Оросын хүсэлтийн дагуу пүрэв гарагт хуралдсан байна. Энэ үеэр НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайдын орлогч Роберт Вүүд одоогоор Оросын Курск мужид Хойд Солонгосын 8,000 цэрэг байгаа гэсэн тагнуулын мэдээлэл хүлээн авснаа мэдэгдэв.
453
Оросын баруун хэсгийн Курск мужид долоон долоо хоног үргэлжилж буй Украины довтолгооны үеэр наад зах нь 56 энгийн иргэн амиа алдаж, 266 иргэн шархадсан болохыг Оросын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдлээ.
301
Даваа гарагт Украин НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хороо (ОУУЗХ)-г Оросын Курск мужид ирж, нөхцөл байдалтай танилцахыг урьжээ.
423
Ороын Ерөнхийлөгч Владимир Путин Украины цэргүүдэд олзлогдсон Курск муж дахь газар нутгаа эргүүлэн авахын тулд сөрөг довтолгоо хийх боловч Оросын армийг “хүнд хэцүү тулаан” хүлээж байх болно гэж Тагнуулын төв газрын орлогч дарга Дэвид Коэн лхагва гарагт мэдэгдэв.
358
Украин Оросын Курск мужийн нутаг дэвсгэрт довтолгоогоо үргэлжлүүлсээр байгаа ба 1,294 хавтгай дөрвөлжин км газар нутаг болон 100 суурин газрыг хяналтдаа авсныг Украины цэргийн командлагч мэдэгдэв.
1133
Курск мужид Беларусийн сайн дурынхан Украины цэргүүдтэй мөр зэрэгцэн Оросын эсрэг тулалдаж байгаа тухай Польшийн “Belsat” телевизийн суваг мэдээлжээ.
423
Украины хүчин өнгөрсөн баасан, бямба гарагт Сейм голын дээр оршдог өөр хоёр гүүрийг устгасныхаа дараа фронтын энэ хэсэгт үлдсэн сүүлчийн томоохон гарц болох Карыж тосгоны гүүрийг нураажээ.
449
Украин Оросын Курск мужид хийж буй довтолгооныхоо хүрээнд долоо хоногийн дотор хоёр дахь стратегийн ач холбогдолтой гүүрийг устгаснаа мэдэгдлээ.
670
Өнөө өглөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний туслах Николай Патрушев “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа Украины Курск мужид хийж буй ажиллагаанд НАТО болон барууны орнууд оролцсон гэж үзэж байгаагаа ярьжээ.
686
Украин Оросын баруун хэсэгт орших Курск мужид цэргийн захиргааны алба байгуулж байгааг генерал Александр Сырский мэдэгджээ. Түүний хэлснээр тус алба нь “хууль, дэг журмыг сахин хамгаалж”, тухайн бүс нутгийн хүн амын “нэн яаралтай хэрэгцээг хангах” зорилготой аж.
435
Украины арми лхагва гарагт Оросын Курск мужийн бүс нутагт дахин урагшилсан бөгөөд хил орчмын бүс нутгуудаа Оросын дайралтаас хамгаалах стратегийн бүфер бүс байгуулахаа мэдэгдэв.
526
Өнгөрсөн долоо хоногт Украины явган цэргүүд Оросын Курск мужийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн бөгөөд Оросын армийн цэргүүд өдгөө зургаа дахь өдрөө тэдэнтэй тэмцэж байна.
439
Оросын Курск мужид Украины хил дамнасан халдлага гурав дахь өдрөө үргэлжилж буй энэ үед Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский “Москва Украины эзлэн түрэмгийллийн үр дагаврыг мэдрэх ёстой” гэж мэдэгдэв.
414
Мягмар гарагийн өглөө 11 танк, 20 гаруй хуягт байлдааны машины дэмжлэгтэй олон зуун цэрэг хилээс 10 км зайд орших Суджа хотын ойролцоогоор Оросын нутаг дэвсгэрт нэвтэрснээс хойш бүс нутагт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул Курск мужид онц байдал зарлажээ.
690
Москвад болж буй барилга, үйлдвэрлэлийн салбарынхны уулзалтын өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украины 300 орчим явган цэрэг тус улсын хилийг зөрчсөн явдлыг “ээлжит томоохон өдөөн хатгалга” гэж буруутгав.
Цааш үзэх