Оросын арми баруун хэсгийн Курск мужийн 800 гаруй хавтгай дөрвөлжин км буюу Украины эзэлж авсан газар нутгийн 64 орчим хувийг чөлөөлсөн болохыг тус улсын генерал мэдэгдэв.
Зэвсэгт хүчний жанжин штабын ажиллагааны ерөнхий газрын дарга, хурандаа генерал Сергей Рудской “Красная звезда” сонинд өгсөн ярилцлагадаа Оросын арми бүх чиглэлд урагш давшиж, харин Украины арми голдуу хамгаалалтын байдалтай байгааг хэлсэн байна.
Рудскойн хэлснээр Орос улс одоогийн байдлаар Украины Донецк, Запорожье, Херсон мужуудын 75%, Луганск мужийн 99 гаруй хувийг хяналтдаа оруулжээ. Тэрээр эдгээр бүс нутгийг одоо хууль ёсоор Оросын нэг хэсэг болсныг тэмдэглээд, Украинд хэзээ ч буцааж өгөхгүй гэж хэлсэн байна.
Цааш нь “Өнгөрсөн жил бол бидний зорилгод хүрэх эргэлтийн үе байлаа. Киевийн дэглэм цаашид тулалдааны талбар дахь нөхцөл байдлыг эргүүлж чадахгүй. Дайсны тал шаардлагатай зэвсэг, техник, сум үйлдвэрлэх чадвараа үндсэндээ алдсан. Дайчилгааг ихэвчлэн албадан хийж байна” гэжээ.
Мөргөлдөөний ирээдүй Украинаас хамаарахаа больсон бөгөөд Оросын ашиг сонирхлыг харгалзан үзсэн Европ тивийн аюулгүй байдлын шинэ архитектурыг барууныхан зөвшөөрөх эсэхээс хамаарна гэж Рудской хэлэв.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины довтолгоо, #Курск муж,