Даваа гарагт Украин НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хороо (ОУУЗХ)-г Оросын Курск мужид ирж, нөхцөл байдалтай танилцахыг урьжээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн мэдэгдсэнээр Украины арми Курск муж руу халдан довтолсноосоо хойш сар гаруйн хугацаанд 100 орчим сууринг хяналтдаа аваад байгаа бол Оросын арми Украины цэргүүдийг түлхэн гаргахаар хичээж байгаа бөгөөд даваа гарагт тус улсын хүчнийхэн дахин хоёр тосгонд хяналтаа сэргээсэн байна.

Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига ням гарагт НҮБ болон ОУУЗХ-г Оросын Курск мужид ажиллахыг урихыг яамдаа даалгажээ.

“Украин тэдний ажлыг хөнгөвчилж, олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөж байгаагаа нотлоход бэлэн байна” гэж Сибига “X”-ээр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Украины арми Курск мужийн энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, аюулгүйгээр дамжин өнгөрөх боломжоор хангаж байгаа гэв.

Харин ГХЯ-ны зүгээс “Курск мужийн нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн нөхцөл байдал, хүний ​​үндсэн эрхийг зохих ёсоор хангах хэрэгцээ шаардлагыг харгалзан” ОУУЗХ болон НҮБ-д урилгыг илгээснээ мэдэгджээ.

Мөн тус яам Украин улс олон улсын хүмүүнлэгийн хуулийн зарчмуудыг дагаж мөрдөж байгаа эсэхэд хяналт тавихыг ОУУЗХ-оос хүссэн байна.

НҮБ болон ОУУЗХ хариу өгсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Кремлийн зүгээс энэ алхмыг “өдөөн хатгасан” үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд НҮБ болон ОУУЗХ-г урилгыг хүлээж авахгүй гэж найдаж байгаагаа тодорхой илэрхийлжээ. 

Хариуд нь Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Кремлийн хариу үйлдэл нь ард түмнийхээ хүмүүнлэгийн хэрэгцээг үл ойшоож, Курскийн нөхцөл байдлыг олон улсын ажиглагчдад харуулахаас эмээж буйг харуулж байна гэж мэдэгдэв.

Оросын төрийн мэдлийн “РИА” агентлагийн мэдээлснээр ОУУЗХ-ны ерөнхийлөгч Миржана Сполярич Москвад айлчилж, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар төлөвлөж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт фронтын Донецк мужийн нэгэн тосгонд Оросын довтолгооны улмаас ОУУЗХ-д ажиллаж байсан гурван украин амиа алдаж, хоёр хүн шархадсан бөгөөд тухайн үед Сполярич халдлагыг буруушааж байв.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #Курск муж,