Лхагва гарагт Оросын армийн цэргүүд баруун хэсгийн Курск мужид дахин урагшилснаар Украин тус мужид тогтоосон байр сууриа алдахад ойртжээ. Мөн хоёр талын цэргийн блогчид Киевийн цэргүүдийг ухарч байгаа талаар мэдээлсэн байна.

Украины тал энхийн хэлэлцээрт хөшүүрэг болгож ашиглах зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сарын 6-нд хил даван Оросын нутаг дэвсгэрт гэнэтийн дайралт хийж, багагүй газар нутагт хяналтаа тогтоож байв.

Гэвч бүс нутагт долоон сар гаруй хугацаанд тэссэний эцэст өнгөрсөн долоо хоногоос Украины байдал эрс дордоод байна.

Өнөөдөр Оросын Батлан ​​хамгаалах яам дахин таван тосгоныг дайсны хүчнээс чөлөөлсөн тухай мэдээлсэн бөгөөд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков динамик сайтай байна гэж мэдэгдэв.

Украины цэрэг, техник хэрэгслээ тээвэрлэхэд ашигладаг хурдны замын ойролцоох, хилийн Суджа хотын төв талбай дээр Оросын цэргүүд далбаагаа мандуулж буйг харуулсан дүрс бичлэгийг Оросын блогчид болон төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн байна. 

Энэ долоо хоногийн эхээр Украины дээд командлагч цэргүүд нь бүслэгдсэн гэсэн мэдээллийг үгүйсгээд, хамгаалалтын илүү сайн байрлал руу шилжиж байгаа хэмээн мэдэгдэж байв. 

Харин Украин гаралтай цэргийн блогчин Skadovskyi Defender Украины Зэвсэгт хүчин Курскийг орхиж байна. Баасан гараг ​​гэхэд тэнд Украины нэг ч цэрэг үлдэхгүй гэж Telegram дээр бичсэн байна.

Гэсэн хэдий ч Украины хүчин Суджа руу хүчтэй цохилт өгсөөр байгааг мөн мэдэгджээ.

Бүс нутгийн Оросын захирагч лхагва гарагт Суджа хотын зүүн хойд зүгт орших тэжээлийн үйлдвэрийн дөрвөн ажилчин Украины цохилтод өртөж амь үрэгдсэн болохыг мэдэгдсэн байна.

Түүнчдэн Оросын бие даасан шинжээч Руслан Левиев Оросын нутаг дэвсгэр дэх Украины довтолгоо өндөрлөх дөхөж байна гэж мэдэгдэв.

Магадгүй нэ түүх өнөөдөр дуусах байх. Магадгүй украинчууд хилийн тосгодод дахин хэдэн өдөр байр сууриа хадгалах гэж хичээх байх. Гэсэн ч Курск дахь дайсны довтолгооны түүх үүгээр дуусаж, Украины цэргүүд ухарч байна гэж Дождь телевизэд ярьжээ. 

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Курск муж,