Украины дроны довтолгооны улмаас Оросын өмнөд хэсгийн Ростов мужийн Каменский дүүргийн газрын тосны агуулахад гал гарсан болохыг тус мужийн захирагч Василий Голубев лхагва гарагт мэдэгджээ.

Хэд хэдэн танк шатаж байна гэсэн хэвлэлийн мэдээг батлахдаа тэрээр хүний амь нас хохироогүй болохыг мөн мэдэгдсэн байна. гал сөнөөгчид галыг унтраахад ажиллаж байгаа аж.

Оросын Батлан ​​хамгаалах яамнаас өнгөрсөн шөнө тус бүс нутагт дөрвөн дрон устгаснаа мэдэгдсэн ч газрын тосны агуулах халдлагад өртсөн талаар дурдаагүй байна.

Оросын аюулгүй байдлын албанаас мэдээллээ авдаг “Baza” нэртэй “Telegram” сувгийн мэдээлснээр Каменскийн баазад хоёр дрон унасны дараа гурван танк нь галд шатжээ.

Үйл явдлын бичлэг Оросын олон нийтийн сүлжээнд тавигдсан бөгөөд “Reuters” агентлаг нэг бичлэгийг нь Ростовын Каменский дүүрэгт хийгдсэн гэдгийг нь тогтоосон байна.

Энэ сарын эхээр Каменский дэх шатахууны агуулах мөн халдлагад өртөж байсан.

Украины халдлагаас хойш 10 орчим хоногийн дараа Ростовын Пролетарск дүүрэг дэх өөр нэг газрын тосны агуулахад гарсан гал унтраагүй хэвээр байх үед дахин нэг халдлага болж байна гэж Оросын “Telegram” сувгууд мэдээлжээ.

Энэ үеэр, Украинтай хиллэдэг Воронеж мужийн дээгүүр нисэж байсан дроны сэг газарт унахдаа “тэсрэх бодисны ойролцоо” гал гаргасан болохыг мужийн захирагч Александр Гусев мэдэгдэв. Гэхдээ галыг унтраасан тул ямар нэгэн дэлбэрэлт болоогүй бөгөөд нүүлгэн шилжүүлсэн хоёр суурингийн иргэдийг гэр рүү нь буцаасан байна.

Оросын Батлан ​​хамгаалах яам Воронеж мужийн орчимд найман довтолгооны дрон устгасан гэж мэдэгдсэн ч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Ростов, #Украины довтолгоо, #Каменский,