Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху есдүгээр сард Ираны дэмжлэгтэй Ливаны Хезболла зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн аминд хүрсэн пейжерийн халдлагад зөвшөөрөл олгосон болохыг түүний ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Омер Достри даваа гарагт мэдэгдэв.
2023 оны аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш Хезболлатай хил дамнан мөргөлдөж буй Израилын арми өмнө нь дэлбэрэлтийн талаарх асуултад хариу өгөхөөс татгалзаж байсан юм.
Есдүгээр сарын 17-нд Ливаны Бейрут хотын өмнөд хэсэг болон Хезболлагийн бусад бэхлэлтүүдэд олон мянган пейжер нэгэн зэрэг дэлбэрсэн. Дараагийн өдөр нь мөн халдлага давтагдаж, Хезболлагийн гишүүдийн хэрэглэдэг радио станцууд дэлбэрсэн билээ.
Хоёр өдөр дараалсан уг халдлагын улмаас 39 хүн амиа алдаж, 3,400 гаруй хүн шархадсан юм.
Хохирогчдын олонх нь дэлбэрэлт болох үед төхөөрөмжтэй ойрхон байсан тул нүд нь гэмтэж, хуруугаа алдаж, хэвлийндээ бэртэл авсан байна.
Тухайн үед нэрээ нууцлахыг хүссэн Хезболлагийн албаны хүн энэхүү халдлагыг Израилтай мөргөлдөж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд гарсан тус бүлэглэлийн “аюулгүй байдлын хамгийн том зөрчил” гэж тодорхойлж байв.
Израилын хэвлэлд мэдээлснээр Нетаньяху засгийн газрын хуралдааны үеэр халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Мөн Батлан хамгаалахын өндөр албан тушаалтнууд болон улс төрийн өндөр албан тушаалтнууд пейжер дэлбэлэхийг эсэргүүцэж байсан ч тэр ажиллагааг үргэлжлүүлэх тушаалыг өгсөн гэдгээ хэлжээ.
Хезболлагийн дайчид Израилын тагнуулын ажиллагаанаас болгоомжлох үүднээс дэвшилтэт бус технологитой пейжерийг харилцаа холбооны хэрэгсэл болгон ашигладаг байсан аж.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Ливан, #Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, #Хезболла бүлэглэл, #пейжерийн дэлбэрэлт,