Оросын холбооны бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Чечень улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүст тусдаа үйлчилгээ үзүүлдэг анхны эмийн сан үүд хаалгаа нээснийг тус бүс нутгийн удирдагч Рамзан Кадыров мэдэгдэв.

Грозный дахь Дарба нэртэй эмийн сан нь Чечений нийслэл даяар удахгүй нээгдэх 15 салбарын зөвхөн эхнийх нь аж.

Эмийн сан нь шаардлагатай бүх эм, эмнэлгийн хэрэгслээр хангагдсан бөгөөд өндөр чанартай эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр үйлчилнэ гэж Кадыров албан ёсны Telegram сувагтаа бичжээ. 

Дарба эмийн сангийн сүлжээ мөн хот даяар хурдан хүргэлтийн үйлчилгээг болон эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан тусдаа үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэж тэрээр нэмсэн байна. 

Гэсэн ч тэрээр эдгээр хүйсээр ялгасан үйлчилгээг яаж хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Кадыровын хэлснээр уг стартапыг Арабын Нэгдсэн Эмират улсын удирдан явуулдаг Шейх Зайед сангаас санхүүжүүлжээ.

Кадыровын дэглэм нь лалын шашинтнууд зонхилдог тус улсад хүйсийн хатуу хэм хэмжээг тодорхойлох зэргээр сонгодог шариатын хуульд суурилсан зарчмыг хэрэгжүүлж ирсэн билээ.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Рамзан Кадыров, #Бүгд Найрамдах Чечень улс, #Дарба эмийн сан,