Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг огцруулах санал гаргаснаас хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа сөрөг хүчний хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Хан Дак Сүг огцруулах санал өргөн барьжээ.
Хан гол сөрөг хүчин болох Ардчилсан намаас санал болгосон Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг томилохоос татгалзсан нь ийм санал гаргах шалтгаан нь болсон байна. Үндсэн хуулийн шүүх нь Юныг огцруулах эсэхийг шийдэх эцсийн байгууллага юм.
Өнөөдөр Ардчилсан намын бүлгийн дарга Пак Чан Дэ “Хан өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч биш харин үймээн дэгдээгч гэдгээ харууллаа” гэж мэдэгджээ.
Сөрөг хүчин мөн Ханыг арванхоёрдугаар сарын 3-нд Юныг байлдааны байдал тогтооход нь тусалсан хэмээн буруутгасан мэдэгдэл хийсэн байна. Хан өмнө нь болсон үйл явдлыг зогсоож чадаагүйдээ уучлалт гуйж байв.
Хан мөн засгийн газрын хуралдаанаар Юны богино хугацаанд цэргийн онц байдал зарласан үйлдлийг тусгайлан мөрдөн шалгалт явуулах, тэргүүн хатагтай Ким Кеон Хитэй холбоотой авлига, хээл хахуулийн хэргүүдийг мөрдөн шалгах тухай сөрөг хүчнийхний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзжээ.
Ардчилсан нам Ханыг “цаг хожиж, үймээн самууныг сунжруулахыг оролдож байна” хэмээн үзэж байгаа.
Намын бүлгийн дарга Пак “Ерөнхий сайд Хан Дак Сү түүхэнд бослогын удирдагч Юн Сук Ёолын утсан хүүхэлдэй болон гутамшигт дүрээр үлдэх үү, эсвэл ард түмэндээ үнэнчээр үйлчилсэн төрийн албан хаагч болох уу гэдэг нь түүнээс хамаарна гэдгийг бид тодорхой анхааруулсан” гэж намын хурал дээр хэлжээ.
Ханыг огцруулах тухай асуудлаар 24-72 цагийн дотор санал хураах төлөвтэй байна.
Парламентын 300 гишүүний 151 нь санал өгснөөр сөрөг хүчний санал дэмжигдэх юм. Одоогийн байдлаар Ардчилсан нам парламентад 170 суудалтай бол сөрөг хүчний намууд нийлээд 192 суудалтай.
Хэрэв Хан огцорвол ерөнхийлөгчийн үүргийг Сангийн сайд Чой Санг Мок гүйцэтгэх болно.
Эх сурвалж: BBC

#Өмнөд Солонгос, #Ерөнхий сайд Хан Дак Сү,