Даваа гарагт Саудын Арабд болох дайныг зогсоох зорилготой АНУ, Орос хоорондын яриа хэлэлцээрт Украин болон Европыг уриагүй болохыг Украины засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдээд байгаа.

Тэгвэл ням гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украин болон Европ нь дайныг зогсоох аливаа “жинхэнэ хэлэлцээр”-ийн нэг хэсэг байх болно гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр энэ долоо хоногт АНУ-ын Оростой хийх хэлэлцээр нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энх тайвны асуудалд хэр нухацтай хандаж байгааг тандах зорилготой гэв.

Саудын Арабд болох хэлэлцээрт тэднийг оролцуулахгүй гэдэг нь Европын удирдагчдын санааг зовоож байгаа ч Рубио телевизэд өгсөн ярилцлагадаа хэлэлцээрийн үйл явц хараахан эхлээгүй байгаа бөгөөд хэрэв яриа хэлэлцээр урагшилбал Украин болон Европыг оролцуулна гэж мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн долоо хоногт Владимир Путинтэй ярилцсан бөгөөд энэ үеэр Владимир Путин энх тайвныг эрхэмлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, ерөнхийлөгч энэ мөргөлдөөнийг дуусгаад зогсохгүй удаан үргэлжилсэн энх тайван болон Украины бүрэн эрхт байдлыг хамгаалах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн гэж Рубио CBS”-ийн нэвтрүүлэгт ярьжээ.

Цааш нь Одоо үүний араас арга хэмжээ авах нь ойлгомжтой. Тиймээс дараагийн хэдэн долоо хоног, өдрүүдэд түүний санаа нухацтай эсэхийг тодорхойлох болно. Эцсийн эцэст нэг удаа утсаар яриад энх тайван тогтчихгүй гэж хэлсэн байна.

АНУ-ын Ойрх Дорнодын элч Стив Виткофф, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нар ням гарагийн орой Саудын Арабыг зорих бол Рубио төлөвлөгөөт айлчлалтай учраас хэлэлцээрийн үеэр тус улсад байх гэнэ. Харин Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн хараахан тодорхой болоогүй байна.

Рубио мөн Бид жинхэнэ хэлэлцээрт хүрээгүй байна, хэрэв бид энд хүрвэл түрэмгийллийн бай болсон Украины тал, мөн Путин болон Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан Европчууд ч оролцох болно гэж хэлжээ.

Даваа гарагт АНУ, Оросын төлөөлөгч нар Саудын Арабд уулзаж байх хооронд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын удирдагчдыг хүлээн авч Украины дайны асуудлаар яаралтай дээд хэмжээний уулзалт хийхээр болсныг Макроны ажлын албанаас мэдэгдсэн байна.

Европын албаныхан Трампын Путинтэй байгуулах энхийн гэрээ нь Киев болон Европын тивийн аюулгүй байдлыг алдагдуулах вий гэж болгоомжилж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Украины дайн, #энхийн хэлэлцээр,