Ромын католик шашны тэргүүн пап лам Франциск амьсгалын замын цочмог халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэн дөрөв дэх өдрөө эмчлүүлж байгаа бөгөөд түүний биеийн байдал тогтвортой байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Өдгөө 88 настай пап ламын бие ням гарагийн шөнө тайван, тогтвортой байсан талаар Италийн ANSA агентлаг мэдээлсэн бол Ватиканы зүгээс даваа гарагт биеийнх нь байдлын талаар мэдээлэл хийгээгүй байна.

Түүнд долоо хоног гаруйн өмнөөс бронхит өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд баасан гарагийн өглөө Ромын Жемелли эмнэлэгт хүргэгдсэн юм. 

Эмч нар нь түүнийг амрахыг зөвлөсөн тул Франциск долоо хоног бүрийн ням гарагт Гэгээн Петрийн талбайд болдог залбирал болон Католик сүмийн ойн баярт зориулсан тусгай цуглааныг удирдаж чадаагүй байна. Мөн ойрын өдрүүдэд төлөвлөсөн байсан ажлуудыг нь цуцалснаа Ватикан мэдэгджээ.

Ням гарагт Ватикан түүний биеийн байдлыг тогтвортой гэж тодорхойлж, эмчилгээ үргэлжилж байгааг мэдэгдээд, шаардлагатай хугацаагаар эмнэлэгт хэвтэх болно гэдгийг нь мэдэгдсэн байна. 

Даваа гарагт Италийн Mediaset”-ийн мэдээлснээр пап лам амралтын өдрүүдэд эмнэлэгт хэвтэж байхдаа Газын зурвас дахь мөргөлчидтэй утсаар ярилцах ажлаа үргэлжлүүлэн хийсэн байна.

Эх сурвалж: Reuters

#итали, #Пап лам Франциск, #Католик шашин,