Ромын католик шашны тэргүүн пап лам Францискийн биеийн байдал хүнд хэвээр байгаа боловч дахин амьсгалын тогтолцоотой холбоотой хүндрэл гараагүй болохыг ням гарагт Ватикан мэдэгджээ.
Пап нь хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэсээр байгаа ба цус сэлбүүлэх эмчилгээ хийлгэсэн байна. Цусны шинжилгээгээр “эрт үеийн, хөнгөн, бөөрний дутагдал” илэрсэн, одоогийн байдлаар хяналтад байгааг Ватикан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Биеийн байдал нь муу байгаа ч папын “оюун ухаан сэргэг, сайн баримжаатай байгаа” гэж Ватикан мэдээлжээ.
Өдгөө 88 настай пап ламд хэд хоногийн турш амьсгалын замын хүндрэл илэрсний дараа хоёрдугаар сарын 14-нд Ромын Жемелли эмнэлэгт уушгины хатгалгаа оноштойгоор хэвтсэн юм.
Ням гарагт тромбоцитопени буюу цусан дахь тромбоцитын хэмжээ хэт багасах эмгэг нь тогтвортой байсан талаар мэдэгдэлд дурдсан байна.
Өмнөх өдөр нь Ватикан пап ламын биеийн байдал эрс муудсан талаар мэдээлсэн юм.
Пап нь хоёр дахь долоо хоногтоо дараалан Ангелусын уламжлалт залбирлыг биечлэн удирдаж чадаагүй бөгөөд ням гарагийн мэдэгдэлдээ тэрээр католик шашинтнуудыг өөрийнхөө төлөө залбирахыг хүсжээ.
Тэрээр залуудаа гялтангийн үрэвслийн улмаас уушгиа тайруулж байсан тул нян, вирус, мөөгөнцрөөс үүдэлтэй уушгины халдварт өртөмтгий байдаг аж.
Ромын Католик сүмийн удирдагчаар 12 жил ажиллах хугацаандаа Франциск нь хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байсан ба сүүлд 2023 оны гуравдугаар сард тус эмнэлэгт бронхит өвчнөө эмчлүүлж байжээ.
Эх сурвалж: BBC

#Пап лам Франциск, #Ромын католик шашны тэргүүн,