Өнөөдөр Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайд Хан Дак Сүг огцруулах саналыг цуцалж, бүрэн эрхийг нь сэргээх шийдвэр гаргажээ.
Өнгөрсөн жилийн сүүлээр тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол богино хугацаанд цэрэг байлдааны дэглэм зарласны дараа Хан нь ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв.
Тэрээр энэ албан тушаалд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд ажилласан бөгөөд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлаас болоод сөрөг хүчнийхний тэргүүлсэн парламенттай зөрчилдсөнийх нь дараа арванхоёрдугаар сарын 27-нд түүнийг огцруулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн юм.
Үндсэн хуулийн шүүхийн найман шүүгчийн нэг нь Ханыг огцруулах асуудлыг дэмжсэн бол тав нь эсэргүүцсэн байна. Хоёр шүүгч огцруулах саналыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал өгчээ.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Ерөнхий сайд Хан Дак Сү, #Үндсэн хуулийн шүүх, #огцруулах асуудал,

Улаанбаатар:
Дархан:
USD | 3557