Оросын Ерөнхийлөгч Владимир Путин долдугаар сарын 15-н гэхэд 160,000 хүнийг цэрэгт татах зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь өмнөх цэрэг татлагын зорилтоос нэмэгдсэн дүн аж.
Орос улсад жилд хоёр удаа цэрэг татлага болдог бөгөөд 18-30 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаах эрхтэй байдаг. Путин өнгөрсөн жил цэрэгт татагдах насны дээд хязгаарыг 27-оос 30 болгон нэмэгдүүлсэн.
Кремль болон Батлан хамгаалах яамны зүгээс хугацаат цэргийн алба хаагчдыг байлдааны ажиллагаанд явуулахгүй тул энэ цэрэг татлага нь Украины дайнтай холбоогүй хэмээн тайлбарлажээ.
Батлан хамгаалах яам “Удахгүй болох цэрэг татлага нь Украин дахь тусгай цэргийн ажиллагаатай ямар ч холбоогүй” гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
Гэсэн хэдий ч Украины тал фронтоос Оросын хугацаат цэргийн алба хаагчдыг олзолсноо удаа дараа мэдэгдэж байсан ба Путин 2022 онд буюу түрэмгийллийн эхэн үед хугацаат цэргийн алба хаагчдыг андуурч фронт руу илгээснээ хүлээн зөвшөөрч байв.
Даваа гарагт баталсан зарлигийн дагуу хаврын цэрэг татлагад 160,000 цэрэг татахаар төлөвлөсөн байна. Москва 2022 оны хаврын цэрэг татлагын үеэр 134,500, өнгөрсөн жил 150,000 хүнийг цэрэгт татаж байжээ.
Энэ хаврын цэрэг татлага дөрөвдүгээр сарын 1-ээс долдугаар сарын 15-ны хооронд явагдах аж.
Путин мөн 2026 он гэхэд Оросын армийн идэвхтэй цэргийн алба хаагчдын тоог 1.5 саяд хүргэж, ойролцоогоор 180,000-аар нэмэх тушаал өгсөн.
Ердийн цэрэг татлагаас гадна Орос улс Украины дайнд байлдуулах зорилгоор өндөр цалин, урамшуулал амлан олон зуун мянган гэрээт цэрэг элсүүлсээр байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #ОРос, #цэрэг татлага,