Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский анх удаа Оросын нутаг дэвсгэрт байрлаж буй Украины зэвсэгт хүчний ажиллагааг ил тод, нээлттэй хүлээн зөвшөөрлөө. Тодруулбал, ОХУ-ын Белгород болон Курск мужид Украины цэргүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг тэрбээр даваа гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ онцлов.

Хоёр улсын хилийн зурваст байрлах тус мужид явуулж буй цэргийн ажиллагааны гол зорилго нь Украины Сумы, Харьков мужид аюулгүй байдлыг хангах, Донецк орчимд орос цэргүүд давшихаас сэргийлэх аж.

Зеленскийн энэхүү мэдэгдэл Украины стратеги  тэлж, Оросын нутагт дайтаж байгааг  нуулгүй хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол болж байгаа юм. Нөгөө талаас, Оросын газар нутагт ийнхүү цэргийн ажиллагаа явуулах нь хохирол ихтэй, зэвсгийн нөөц хомс үед төдий л үр дүнд хүрэхгүй байх магадлалтайг шинжээчид онцолж байна.

Эх сурвалж: BBC News

#Украины дайн, #Украины хүчин,