Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын мэдээлснээр, 2024 онд дэлхий даяар 1518 хүнийг цаазалсан нь өмнөх оныхоос 32 хувиар өссөн, мөн сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. БНХАУ, Иран, Саудын Араб, Ирак, Йеменд хамгийн олон хүнийг цаазаар авсан бол Европт ганцхан Беларусь Улс энэ ялыг гүйцэтгэсээр байна. “Amnesty International” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Аньес Калламар “Зарим улсад цаазын ял нь үгээ хэлэх зоригтой хүмүүсийг дуугүй болгох хэрэгсэл болсоор байна” хэмээн онцолсон.
Дэлхийн хэмжээнд гүйцэтгэсэн цаазын ялын 91 хувийг Иран, Ирак, Саудын Араб эзэлж байгаа бөгөөд БНХАУ, БНАСАУ болон Вьетнамд цаазын ялын талаарх мэдээлэл ил тод биш байгааг тэрбээр мөн онцлов. Түүнчлэн өнгөрсөн онд гүйцэтгэсэн цаазын нийт ялын 40 хувь нь хар тамхитай холбоотой хэрэгтэй холбоотой байгаа юм.
Одоогоор дэлхийн улс орнуудын 70 хувь нь цаазын ялыг хуулиар, эсвэл амьдрал дээр халсан. Гэвч Ардчилсан Конго зэрэг зарим улс энэ ялыг сэргээхээ зарлаад буй.
Эх сурвалж: Euronews

#Дэлхийн мэдээ, #цаазын ял, #“Amnesty International”,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557