АНУ-ын татварын шинэ бодлого худалдаа, бизнес, эдийн засгийн салбарт хүчтэй нөлөөлөхөөр байна. Тэр дундаа Хятадын бараанд ногдуулсан 145 хувийн татвар ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгчдэд дарамт болж, iPhone зэрэг бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл үүслээ. 

“Apple” брэндийн гар утасны 80 орчим хувийг БНХАУ-д үйлдвэрлэдэг бөгөөд татварын  шинэ тарифын нөлөөгөөр  iPhonе-ын үнэ огцом өсөж магадгүй байна. Тухайлбал, iPhone 16 Pro Max (256GB) загварын үнэ АНУ-д 1199 ам.доллароос 1999 ам.доллар болж нэмэгдэж магадгүй бол  Энэтхэгт үйлдвэрлэгддэг iPhone 16 Pro (128GB) загварын үнэ таван хувиар нэмэгдэхээр байна.

“Apple” компани  бүтээгдэхүүнийхээ үнийн талаар албан ёсны мэдэгдэл одоогоор хийгээгүй ч  үйлдвэрлэлээ Хятадаас өөр улс руу, тухайлбал Энэтхэг, Вьетнам руу яаралтай  шилжүүлэхийг зорьж байгааг шинжээчид онцолж буй. 

Үүний зэрэгцээ “Apple”-ийн Америк дахь дэлгүүрүүдэд гар утас,  зөөврийн компьютер захиалах хэрэглэгчдийн тоо огцом нэмэгджээ.

Эх сурвалж: BBC 

#iPhone,