АНУ-ын татварын шинэ тариф, үүнээс үүдсэн эрсдэл, болгоомжлолоос үүдэн дэлхийн зах зээл дэх алтны үнэ өслөө. Лхагва гарагийн байдлаар нэг унц алт 3357.40 ам.доллар буюу 2540 фунт хүрсэн нь он гарснаас хойших хамгийн дээд хэмжээндээ хүрээд буй үзүүлэлт юм. 

АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэлл “Ерөнхийлөгч Дональд Трампын татварын шинэ тариф нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, үнийн өсөлт, ажилгүйдлийн эрсдэлийг нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн нь алтны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж ажиглагчид онцолж буй. Эдийн засаг цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа ийм нөхцөлд алт бол хөрөнгө оруулалтын хамгийн аюулгүй хэрэгсэл гэдгийг ч мөн сануулж байна. Түүнчлэн ам.долларын ханш суларч, хөрөнгийн зах зээл дэх хувьцааны үнэ савлахад хүрсэн нь ч үүнд нөлөөлж байгаа юм. 

Алтны үнэ ийнхүү өссөнийг шинжээчид 40 гаруй жилийн өмнөх Ираны хувьсгалын үеийн өсөлттэй харьцуулж байна. Тодруулбал, 1979 оны арваннэгдүгээр сараас 1980 оны нэгдүгээр сарын хооронд алтны үнэ бараг 120 хувиар өсөж байв. 

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Алтны үнэ,