Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр өчигдөр бүртгэгдсэн байна.
Харин Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна гэж мэдээллээ.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурамд оруулсан.
Урьдчилсан байдлаар түймэрт 56 га талбай өртсөн бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.

#онцолсон, #Богд уул, #Түймэр,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557