Өмнөд Австралийн эрэг дагуу хэдэн долоо хоног үргэлжилж буй хорт замгийн идэвхжилийн улмаас 200 гаруй төрлийн далайн амьтад үхэж үрэгдсэн тухай байгаль хамгаалагчид мэдэгдлээ. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш тасралтгүй тэлж, одоо 4500 км² газрыг хамраад байгаа энэ замгаас ялгарч байгаа хорт бодис загасны заламгайг гэмтээж,  эд эсэд нь нөлөөлөн улмаас үхэлд хүргэж буй. Түүнчлэн их хэмжээний замгийн нягтаршил усан дахь хүчилтөрөгчийг сордог нь ч амьтдад сөргөөр нөлөөлдөг байна.

“OzFish” байгууллагын Өмнөд Австрали дахь төслийн менежер Брэд Мартин “Ийм их хэмжээний замаг өмнө нь ажиглагдаж байгаагүй. Австралид өнгөрсөн есдүгээр сараас хойш далайн дулаарал эрчимжсэн нь замгийн тархалтад нөлөөлж байна” хэмээлээ.

Хоёр метр урттай аварга цагаан загас, туяат загаснууд, хясаа зэрэг олон амьтны сэг зэм эрэгт шидэгдэн гарч ирж, үүний улмаас жуулчдын тоо ч буурч байна. Далайн замаг хүнд төдийлэн нөлөөлөхгүй ч арьс загатнах, ханиах, амьсгал хүндрэх зэрэг шинж тэмдэг үүсэж магадгүйг мэргэжилтнүүд анхааруулж буй.

Эх сурвалж: BBC 

#Австрали,