Орос, Украинд өрнөж буй дайныг дуусгах, гал зогсоох хэлэлцээрийг үр дүнд хүргэхийн тулд авч буй эдийн засгийн хоригийг чангатгах санаачилгыг Европын холбоо гартаа аваасай гэж Украин хүсэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ асуудлаар нухацтай шийдвэр гаргах, эсэх нь эргэлзээтэй байгаа тул цаашид Европын холбоо ОХУ-ын газрын тос худалдан авагчдад хориг тавих, цаашлаад нөлөө бүхий орос албан тушаалтнуудын хөрөнгийг хураах зэрэг илүү шийдмэг алхам хийх шаардлагатайг Киев онцолж байгаа юм.
Одоогоор олон нийтэд хараахан ил болоогүй, ирэх долоо хоногт Европын холбоонд танилцуулах гэж буй Украины саналд хоригт орсон албан тушаалтнуудын хөрөнгийг даруй хурааж, Киевт шилжүүлэхийг хуулийн хүрээнд баталгаажуулах зэрэг алхам багтжээ. Түүнчлэн Оросыг дэмжиж буй байгууллагууд, компаниудад хориг тавих, Европын холбооны технологи ашиглан Орост тусалсан тохиолдолд ч арга хэмжээ авахыг санал болгох гэнэ.
Украины талаас тавих саналд мөн Оросын газрын тосны худалдан авагчдад тавих хоёрдогч хориг багтаж байна. Энэ нь Энэтхэг, Хятад зэрэг том худалдан авагчдад хамаарах, эрсдэлтэй, том алхам бөгөөд Европын холбоо үүнд болгоомжтой хандсаар ирсэн. Трамп ч ийм хоригийг өмнө нь хэлэлцэж байсан ч одоогоор татгалзаад байна.
Даваа гарагт Д.Трамп В.Путинтэй утсаар ярьсны дараа хориг тавихаас татгалзаж буйгаа мэдэгдсэн ч Европын холбоо, Их Британи хамтран ОХУ-д шинэ хориг арга хэмжээ авахаар болсон. Үүний зэрэгцээ Дональд Трамп Оросын газрын тосны үнийн хязгаарлалтын хэрэгжилтийг хянах ажиллагааг түдгэлзүүлж, мөн хориг зөрчигчдийг шалгах Холбооны ажлын хэсгийг татан буулган мэргэжилтнүүдийг нь бусад салбар руу шилжүүлсэн байна. Одоогоор АНУ Оросын эсрэг авах хориг арга хэмжээний хоёр том багцыг боловсруулаад байгаа ч Трамп үүнд гарын үсэг зурах, эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Ерөөс Вашингтон Москвад хориг тавихаас татгалзвал одоо өрнөж буй хэлэлцээрүүдийн үр нөлөө багасна гэж ажиглагчид анхааруулж байна. Учир нь олон улсын эдийн засаг ам.доллар илүү нөлөөтэй, АНУ хүчтэй хэвээр, харин Европын холбоо дангаараа Вашингтоныг орлох хэмжээний эдийн засгийн дарамт үзүүлэх боломжгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Америк, #Дэлхийн мэдээ, #Европын холбоо, #ОРос,