АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ эхний хагас жилийн хугацаанд криптовалютын зах зээлийг идэвхжүүлснээр биткойн эзэмшигч саятнуудын тоо огцом өссөн талаар “Finbold” тайланд дурджээ. Тодруулбал, 2025 оны эхний зургаан сарын байдлаар биткойн эзэмшигч 15,841 хүн саятны тоонд багтсан байна.
Ингэснээр биткойн саятнуудын тоо 192,205 болж, хагас жилийн хугацаанд есөн хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 88 хүн саятан болсон гэсэн үг. Үүний зэрэгцээ 10 сая ам.доллароос дээш хэмжээний биткойнтой хөрөнгө оруулагчдын хүртэж буй ашиг мөн хугацаанд 16 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Крипто мөнгөний зах зээлийн энэ огцом өсөлтийг шинжээчид зохицуулалтын бодлого сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Ташрамд, энэ сарын 22-нд АНУ-ын Конгресс “Genius” нэртэй крипто мөнгөний зохицуулалтын тухай анхны томоохон хуулийг баталсан. Уг хууль нь крипто хөрөнгийн татвар, тогтворжуулсан цахим мөнгө (stablecoin) гаргах явц зэрэг процессыг илүү тодорхой болгосон байна.
Эх сурвалж: Euronews

#Биткойн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557