Байгаль хамгаалагч гэж хэн бэ?
• гал түймэр, хууль бус мод бэлтгэл, хууль бус агнуур зэрэг байгаль орчинд учирч болзошгүй аливаа аюулаас сэргийлэх,
• эргүүл хяналт хийх, хуулийн хэрэгжилтийг хангах,
• зэрлэг амьтны мониторинг судалгаа хийх,
• орон нутгийн ард иргэдтэй хамтран ажиллах үүргийг гүйцэтгэдэг байгаль хамгааллалын үйл хэрэгт хамгийн тэргүүн эгнээнд ажилладаг хүнийг хэлдэг.
Байгаль хамгаалагч наргүйгээр байгаль хамгааллын үйл хэргийг хөтлөн явуулах боломжгүй юм.
БОУАӨ-ийн салбарт өнөөдөр тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны харьяанд 491 байгаль хамгаалагч, аймаг, нийслэлийн БОГ-ын харьяанд 456 байгаль хамгаалагч тус тус ажиллаж байна.

Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу байгаль хамгаалагч хүн нийтдээ 5 эрх, 11 үүрэгтэй байхаар хуульчлан заасан байдаг.
Байгаль хамгаалагчийн эрх, үүрэг
• ТХГН-ийн тухай хууль ба байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх;
• Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох, шалгалт хийх;
• Хууль тогтоомж зөрчсөн сэжиг бүхий иргэний бичиг баримтыг шалгах, түр хураах, шаардлагатай гэж үзвэл унаа хөсөгт нь үзлэг хийх, зэвсэг хэрэгсэл, агнасан, түүсэн, бэлтгэсэн зүйлийг хураан авах;
• Хууль тогтоомж, хамгаалалтын горимыг зөрчиж байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, тэдгээрт хугацаатай үүрэг, даалгавар өгөх, шаардлага тавих;
• Албан үүргээ гүйцэтгэх үедээ дүрэмт хувцас, ялгах тэмдэг, зэвсэг, хэрэгсэлтэй байх.
Байгаль хамгаалагчийн үүрэг:
Байгаль хамгаалагч хуулиар тогтоосон Улсын байцаагчийн үүргийг хүлээнэ
• Хариуцсан нутаг дэвсгэртээ байгаль орчинд учирч болзошгүй аюулаас сэргийлэх, байгалийн баялгийг хамгаалах арга хэмжээ авах;
• Хууль тогтоомжид заасан тохиолдолд байгалийн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгох;
• Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх, хяналт тавих;
• Хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийн өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах;
• Байгалийн гамшиг, гэнэтийн аюул гарсан даруйд зохих шатны Засаг даргад мэдээлж, хор уршгийг арилгах арга хэмжээ авах;
• Хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн баялгийг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах. Байгаль хамгаалагч нь судалгаа шинжилгээний ажлын талаар:
• ТХГ-ын менежментийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судлан удирдлагадаа мэдээлж байх
• Амьтдын тооллого зэрэг судалгаа шинжилгээний ажилд туслалцаа үзүүлж байх.
• Байгаль орчны судалгааны төсөл хэрэгжүүлж буй байгууллага, хүмүүст шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх.
• ТХГ-т явагдаж буй судалгааны ажлын гэрээний биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.
Байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үедээ галт зэвсэг, бие хамгаалах тусгай хэрэгсэл биедээ авч явах эрхтэй.

Эх сурвалж: БОУАӨЯ

#байгаль хамгаалагч, #БОУАӨЯ, #Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр,