Гэрэл зургийг MPA.mn
Усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна. Тодруулбал өнгөрсөн хоногт:
Дархан-Уул аймаг, Орхон сум Энхтал багийн “Хясаа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 36 км, Орхон сумаас баруун урд зүгт 30 км/ 4 хүн "Орхон" голын эрэг дээр амарч байснаас иргэн Л нь голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дууудлагыг 08.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.05-ны өдрийн 09:57 цагт анх осолдсон газраас зүүн хойд зүгт усаараа 60 км-т, буцалтгүй нэрвэгдэгч болсон байсныг олж, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
2025 оны долоодугаар сарын байдлаар улсын хэмжээнд 43 хүн усанд осолдож амиа алдсан. Эдгээрээс 14 нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Сүүлийн өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй, гэнэт их хэмжээний хур бороо орж байгаатай холбоотойгоор гол, мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерийн аюул нүүрлэх нөхцөл үүсээд байна.
Иймд иргэд та бүхэн цаг агаарын урьдчилсан мэдээг заавал харах, гол, горхины усны түвшин борооны улмаас хормын дотор нэмэгдэх эрсдэлтэйг анхаарч тооцоолох, мөн бага насны хүүхдийг усны ойролцоо тоглуулахгүй, автомашинаар гол гатлахгүй, түргэн урсгалтай ус руу орохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхааруулж байна.

#обег, #Сэрэмжлүүлэг, #усны осол, #хоногийн мэдээ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557