Энэтхэг Улс 1.4 тэрбум иргэнийхээ ашиг сонирхлыг хамгаалж, эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нефтийг хамгийн ашигтай үнээр хаанаас авч болохоор байна, тэндээсээ л авсаар байх болно гэж тус улсын Делигээс Москвад суугаа Элчин сайд Винай Кумар мэдэгдлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгт татварын 50 хувийн тариф ногдуулах шийдвэр хэрэгжихээс хэдхэн хоногийн өмнө тэрбээр ийнхүү мэдэгдэж байна. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнсийн хэлснээр, эдгээр нэмэлт тариф нь ОХУ-ыг шахалтад оруулж, Украины дайныг зогсооход чиглэж буй шийдмэг эдийн засгийн арга хэмжээ юм.
Гэвч Энэтхэг Оросын хямд үнэтэй нефтийн гол худалдан авагч байхаа ийнхүү бататгав. 2024 онд л гэхэд тус улсын нефтийн нийт импортынх нь 35–40 хувийг орос нефть бүрдүүлсэн бөгөөд энэ нь 2021 онд ердөө гурван хувьтай байсан үзүүлэлтээс эрс өссөн дүн юм.
Винай Кумарын хэлснээр, Энэтхэгийн худалдааны бодлого зах зээлийн зарчимд тулгуурласан бөгөөд хамгийн гол зорилго нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа аж.
Энэтхэг стратегийн бие даасан байдлаа хадгалж, АНУ-ын дарамтад автахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Оросыг олон улсын чухал түнш хэвээр байлгахаа ийнхүү илэрхийлэв.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557