ШУУД

Жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлдэг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. 

Энэхүү арга хэмжээг Баянзүрх дүүргийн ИТХ бөгөөд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын зохион байгуулснаар ЦАУЗБУК, Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхдүүд оролцлоо. 

Цагаатгалын Улсын Комисс нь Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран 2001 онд ОХУ-ын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектэд босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2022 онд босгож, жил бүрийн есдүгээр сарын 09-ний өдөр ийнхүү хүндэтгэл үзүүлсээр 4 дэх жилийн нүүрийг үзэж, уламжлал болгон зохион байгуулдаг болжээ. 

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр,