АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд Жеффри Эпштейний өмгөөлөгчдөөс ирсэн төрсөн өдрийн дэвтрийг, мөн түүнд Дональд Трампын бичсэн гэх захидлыг дэлгэжээ. Энэхүү захидал 2003 онд Дональд Трамп Эпштейний 50 насны төрсөн өдрийг тохиолдуулан илгээж байсан гэх агаад түүнийг найз хэмээн дуудсан, нүцгэн эмэгтэй хүний дүрсийг зурсан захидал аж. 

Ерөнхийлөгч Дональд Трамп ч, Цагаан ордон ч ийм захидал илгээсэн гэх мэдээллийг эрс няцааж буй. Тухайлбал, Цагаан ордны тамгын газрын орлогч дарга Тэйлор Будович захидал дээрх гарын үсгийг Трампынх биш гэж мэдэгдээд “Энэ бол түүний гарын үсэг биш. Гүтгэлэг!” гэж онцолжээ. 
Энэ захидлаас гадна Эпштейний өмгөөлөгчдөөс ирсэн хэдэн зуун хуудас баримт, тэр дундаа гэрээслэл, 2007 онд хийсэн ял завших тохиролцоо зэрэг баримтуудыг  ч мөн нийтэлжээ.

Бэлгийн хүчирхийллийн хэргээр хорих ял эдэлж байсан Жеффри Эпштейн 2019 онд амиа хорлосон бөгөөд түүнийг улс төрийн эрх мэдэлтнүүд, бизнесмэн, нэр алдартай хүмүүстэй холбоотой гэсэн олон баримтууд одоо дэлгэгдсээр байна. 

Эх сурвалж: Reuters 

#захидал, #Трамп, #Жеффри Эпштейн,