Хонконгийн Тай По дүүргийн Ван Фук орон сууцны цогцолборт гарсан аймшигт түймэр өчигдрөөс хойш үргэлжилж, одоогийн байдлаар 44 хүн амь үрэгдэж, 279 хүн сураггүй болсон тухай эрх баригчид мэдээллээ. Энэ нь тус бүсэд 1962 оноос хойш гарсан, хамгийн олон хүний аминд хүрсэн галын осол болж байна. 32 давхар орон сууцнуудын дээд давхруудад гал хүчтэй тархаж, өтгөн утааны улмаас аврах албаныхан тэнд хүрч ажиллахад хүндрэлтэй нөхцөл үүсээд буй. Хонконгийн Цагдаагийн газар гал түймэртэй холбоотойгоор барилгын засвар үйлчилгээ хийсэн компанийн гурван ажилтныг баривчилжээ.
Тэднийг хайхрамжгүй ажилласан, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн байж магадгүй хэмээн буруутгаж, хүн амины хэрэгт сэжиглэж байгаа аж. Галын улмаас одоогоор 900 гаруй хүн түр хоргодох байранд байрлаж байгаа бөгөөд Хонконгийн Засгийн газар галыг унтрааж, хүмүүсийг аврах ажиллагаанд бүх хүч, нөөцөө төвлөрүүлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хохирлыг багасгахын тулд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгосон тухай CCTV мэдэгджээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй ч барилгын гадуур татсан хамгаалалтын тор, хулс модон шат түймрийг улам авалцуулж, хурдан тархахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Гал гарсан 2000 айлын, нийт 4600 оршин суугчтай цогцолборын дээд давхруудад хамгийн олон хүн сураггүй байгаа бөгөөд зарим оршин суугчид байрнаасаа ч гарч чадаагүй тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Гал түймэр, #Хонг конг, #Хонконгийн Тай По дүүргийн Ван Фук орон сууц,