Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Сербийн баруун өмнөд хэсгийн мужуул, тэр дундаа ислам шашинтнууд голдуу амьдардаг Нови Пазар хотод хэдэн мянган оюутан жагсаж, төрөөс улсын их, дээд сургуулиудад дарамт үзүүлж байна хэмээн шүүмжиллээ.

Оюутнууд дээд боловсролын тогтолцоонд улс төрийн оролцоо нэмэгдэж байна гэж үзэж, үүнийг эсэргүүцэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. 

Өнгөрсөн жил Сербийн Нови Сад хотод төмөр замын өртөөний дээвэр нурж, 16 хүн амь үрэгдсэн ослын дараах нийтийг хамарсан томоохон жагсаал энэ болж байна. Энэ эмгэнэлт ослын нэг жилийн ойгоор Нови Пазарын оюутнууд жагсаж, төрөөс хариуцлага нэхсэн бөгөөд үүний дараа эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон оюутнуудын статусыг цуцалж, багш нарыг ажлаас халжээ.

Өнгөрсөн аравдугаар сард болсон уг жагсаалын дараа 200 хүний оюутны статусыг цуцалж, 30 багш ажлаасаа халагдаад буй аж. 
Оюутнууд, эрдэмтэн судлаачид, сөрөг хүчнийхний зохион байгуулсан энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь мөн Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич болон эрх баригч намын авлига, чанаргүй үйлчилгээ, шударга бус  томилгоо, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан үйлдлүүдийг буруушааж байна. 

Эх сурвалж: Reuters 

#серби,