Гэрэл зургийг MPA.mn
2025 оны 12 сарын 23-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр 87 вагон буюу 5220 тонн АИ-92 автобензин байна. Үүнийг буух өртөөдөөр нь авч үзвэл,
- Толгойт өртөө -83 вагон
- Аршаант өртөө -5 вагон
- Улаанбаатар өртөө -7 вагон
- Эрдэнэт өртөө -5 вагон
- Дархан өртөө – 2 вагон
- Сайншанд өртөө – 8 вагон тус тус байна.
Мөн буух өртөөдийг чиглэн замд 27 вагон Аи-92 автобензин явж байна.
2025 оны 12 дугаар сарын 01-23-ны өдрүүдэд нийт 47673 тонн АИ-92 автобензин, 960 тонн Аи-95 автобензин, 137134 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 6960 тонн тус тус орж ирээд байна.
Мөн өнөөдөр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдсэн бол Евро-2 стандартын АИ-92 автобензиний үнэ нэмэгдээгүй болохыг тус яамны холбогдох албан тушаалтнууд тайлбар өглөө.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгийн мэдээлснээр Евро-2 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 705 ам доллар жижиглэнгийн үнэ нэмэгдээгүй литр тутамдаа 2590₮ байна. Харин Евро-5 стандартын Аи-92 автобензинийн хил үнэ 800-1050 ам.доллар буюу харилцан адилгүй үнэтэй орж ирж байгаа аж. Үүнтэй холбоотой Евро-5 стандартын АИ-92 автобензиний үнэ литр тутамдаа 2920-3080 төгрөгийн хооронд зарагдаж байна.

#онцолсон, #шатахууны нөхцөл байдал,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557