Украин улс ОХУ-аас ирж болзошгүй шинэ, өргөн хүрээтэй агаарын довтолгооноос хамгаалах системдээ шинэчлэл хийж, саатуулагч дронд суурилсан арга барил нэвтрүүлж эхэлснээ Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
Түүний хэлснээр, шинэ систем нь жижиг, хөдөлгөөнт харвагч, саатуулагч дронууд, мөн ойрын зайн агаарын хамгаалалтын хэрэгслүүдийг ашиглах бөгөөд ингэснээр агаарын довтолгоонд илүү хурдан, уян хатан хариу үзүүлэх боломж бүрдэх юм. “Агаарын цэргийн хүчний хамгаалалтын шинэ арга барил хэрэгжүүлж, системийг бүхэлд нь шинэчилнэ” гэж Зеленский видео мэдэгдэлдээ хэлжээ.
Украин улс энэ сарын эхээр болсон ОХУ-ын цохилтуудаас хойш сэргээн босголтын ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд уг халдлагуудын улмаас олон мянган орон сууц цахилгаан, дулаангүй болоод байна.
ОХУ мөн шинэ томоохон довтолгоонд бэлдэж байж болзошгүйг Зеленский анхааруулж, бүс нутгийг бэлэн байдалд байхыг уриалжээ. Украины тагнуулын байгууллагын мэдээллээр, ОХУ цөмийн цахилгаан станцуудыг тэжээдэг дэд станцуудыг тандаж судалж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Украин Улс,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557