Украин Орос улстай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны үндсэн дээр л  аюулгүй байдлын баталгааг авах боломжтой гэдгийг АНУ албан бус байдлаар мэдэгдсэн талаар эх сурвалжууд онцолж байна. 

Украины хувьд АНУ-ын аюулгүй байдлын баталгаа нь дөрвөн жил үргэлжилж буй дайныг эцэслэх аливаа тохиролцооны хамгийн чухал тулгуур болоод буй. Үүний зэрэгцээ Абу-Дабид Украин болон Оросын төлөөлөгчид уулзаж, тодорхой ахиц гарсан гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдсэн юм. “Financial Times” сонинд мэдээлснээр, Трампын засаг захиргаа Украины талд АНУ-ын аюулгүй байдлын баталгаа нь энхийн хэлэлцээртэй шууд холбоотой бөгөөд үүнд Донбассын бүс нутгийг Орост шилжүүлэх асуудал багтаж болзошгүй гэсэн дохио өгсөн гэжээ. 
Орос, Украины төлөөлөгчид ирэх ням гарагт Абу-Дабид дахин уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд уг уулзалтад АНУ-ын албаны хүмүүс оролцох магадлалтай байна. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины аюулгүй байдлын баталгаатай холбоотой баримт бичиг 100 хувь бэлэн бөгөөд одоо зөвхөн гарын үсэг зурах цаг, газрыг хүлээж байгаа гэж мэдэгдсэн юм. Тэрбээр мөн дайныг зогсоох аливаа энхийн хэлэлцээрт Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг заавал хадгалах ёстой гэдгийг онцолж ирсэн. Харин Кремлийн зүгээс Украины дайныг дуусгах аливаа тохиролцоонд газар нутгийн асуудал гол, суурь сэдэв хэвээр үлдэнэ гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #УКраин, #энхийн хэлэлцээр,