Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн удирддаг эрх баригч эвсэл парламентын сонгуульд түүхэн ялалт байгуулж, татвар бууруулах болон батлан хамгаалах бодлогоо хэрэгжүүлэх боломжтой боллоо.
Тус улсад өчигдөр болсон сонгуулиар парламентын доод танхимын 465 суудлаас 316-г Либерал Ардчилсан нам авсан нь намын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Мөн эвслийн Японы Шинэчлэлийн намтай нийлээд нийт 352 суудал авснаар парламентын гуравны хоёр буюу үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй. Ингэснээр тэд дээд танхимд олонх биш байсан ч хууль батлах боломж нээгдэж байгааг ажиглагчид онцолж байна.

Сонгуулийн дүн гарсны дараа Такаичи “Энэ сонгууль эдийн засаг, төсвийн бодлого болон аюулгүй байдлын бодлогын томоохон өөрчлөлтийг хийх боломж олголоо” гэжээ.

Өдгөө 64 настай Такаичи өнгөрсөн оны сүүлчээр намын дарга болж, улмаар Ерөнхий сайдын албыг хүлээн авсан бөгөөд олон нийт түүнд  дэмжлэг үзүүлж, ийнхүү ээлжит бус сонгуульд үнэмлэхүй яллаа. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Санаэ Такаичи,