Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш 15-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох саналыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Сошиал медиа хүүхдүүдэд маш сөрөг нөлөөтэй. Бид хүүхдүүдээ хамгаалах ёстой” хэмээн сошиал сүлжээнд байршуулсан видео мэдэгдэлдээ дурдсан байна.

Чехийн Засгийн газар уг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хэрэв хориглох шийдвэр гарвал энэ онд холбогдох хуулийн төслийг парламентэд өргөн барина гэж тэрбээр мөн онцолжээ.
Сүүлийн үед Европын хэд хэдэн улс хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээнд хатуу хязгаарлалт тогтоох асуудлыг хэлэлцэж байна. Тухайлбал, Испани, Грек, Их Британи, Франц ийм арга хэмжээ авч болзошгүй байгаа бол Австрали өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 16-аас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс болсон юм.

Дэлгэцийн хэт хэрэглээ, хамаарал нь хүүхдүүдийн сэтгэл зүй, хөгжилд сөрөг нөлөөтэй гэж үзэн эрх баригчид, шийдвэр гаргагчид энэ чиглэлийн зохицуулалтыг чангатгах хандлага нэмэгдэж байна.

Эх сурвалж: Reuters 

#Сошиал медиа, #Чех,