Өргөн нэвтрүүлгийн Телевизүүд төрийн гурван өндөрлөгт хандан мэдэгдэл гаргалаа. Цагаан сарын барилдааныг хэдхэн хүн өмчилж, гадны компаниудын өмч болгож байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал танаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танаа
Монгол Үндэсний бөх, өв соёл хэдхэн хүний өмч болж, гадны компанийн хөрөнгө болон хувирч эхэлснийг та бүхэнд сануулж байна. Үндэсний өв соёл, монгол дархлаа болсон бөхийн барилдааныг Рио Тинто тэргүүтэй гадны хэдхэн компани өмчлөх болоод бүтэн жил боллоо. Энэ байдал даамжирсаар өнөөдөр Монгол түмний Үндэсний баяр Цагаан сарын бөхийн барилдааныг аль телевизээр гаргах, хэнд үзүүлэх, хэнд үзүүлэхгүйг эдгээр компаниуд л шийддэг болсон байна. Гэтэл өв соёлоо хамгаалах ёстой Монгол Үндэсний бөхийн холбоо, холбооны тэргүүн Ц.Магалжав тэргүүтэй хэдхэн хүмүүс эдгээр компаниудад Цагаан сарын бөхийн барилдааныг худалдах ажлыг гардан гүйцэтгэж, төр түмний бөхийн барилдааныг хувийн ашиг хонжоо болгон хувиргасан гэж харагдах болов.
Монгол бөх бол Монгол түмний өв соёл. Цагаан сарын барилдаан бол Үндэсний бөхийн холбоо, аль эсвэл хэн нэгэн иргэн, хэн нэгэн компанийн өмч бүр ч биш юм. Гэтэл ард түмний өв соёл, уламжлалыг дотоодын телевизүүдээр шууд дамжуулах эрхийг боогдуулж Монголчуудын өв соёлд ноцтой аюул учруулж эхэллээ.
Өнөөдөр Бөхийн өргөө ард түмний хөрөнгөөр боссон. Цагаан сарын бөхийн барилдааны бай шагнал бүгд татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө. Хууль дүрэмд ч ийм. Гэтэл Үндэсний бөхийн холбоо Цагаан сарын барилдааныг өөрийн өмч мэт үзэн хэдхэн компанид худалдаж, үндэсний өв соёлоо уландаа гишгэлээ. Өв соёлоо үгүй хийж байгаа энэ бусармаг үйлдлийг өргөн нэвтрүүлгийн 11 телевиз эсэргүүцэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
Монгол төр гэж байгаа бол өв соёлоо зоосны нүхээр битгий хараасай гэж та бүхнээс хүсэж байна. Үндэсний өв соёл болсон Цагаан сарын барилдааныг түмэн олонд нээлттэй үзүүлэх боломжоор хангаж өгөхийг хүснэ.
Өргөн нэвтрүүлгийн телевизүүд

#онцолсон, #Өргөн нэвтрүүлгийн Телевиз,