Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Австралийн Сидней хотын Бонди эрэгт еврейн Ханука баярын үеэр гал нээж, 15 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж буй этгээд шүүх хуралд анх удаа оролцлоо.
Өдгөө 24 настай Навид Акрам нь 2025 оны арванхоёрдугаар  сарын 14-нд болсон уг халдлагатай холбоотойгоор нийт 59 зүйл ангиар буруутгагдаж байна. Түүнийг 15 хүний амь насыг хөнөөсөн, 40 хүнийг шархдуулсан, мөн терроризмын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна.

Цагдаагийн мэдээлснээр, Акрам уг халдлагыг өөрийн эцэг, 50 настай Сажид Акрамтай хамтран үйлдсэн байж болзошгүй бөгөөд аав нь хэргийн газарт буудуулж амиа алджээ.
Даваа гарагт болсон энэ хуралдаанд Акрам шоронгоос цахимаар оролцсон байна. Түүний өмгөөлөгч Бен Арчболд “Шоронд маш хатуу нөхцөлд хоригдож байгаа ч миний үйлчлүүлэгч шүүх хуралд боломжийн хэмжээнд  оролцлоо. Бид одоогоор мөрдөн шалгах материалуудыг хүлээж байна. Дэлгэрэнгүй тайлбар хийх боломжгүй” гэж мэдэгджээ.
Уг хэргийн дараагийн шүүх хурал  ирэх дөрөвдүгээр сард товлогдсон байна.

Эх сурвалж: Reuters 

#Австрали, #Халдлага, #Бонди эрэг,