2026 онд Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдрийг “Эмийн болон анхилуун үнэрт ургамал: Эрүүл мэнд, өв соёл, амьжиргааг хамгаалах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд таниулах, тэдгээрийн үнэ цэнийг таниулах, сурталчлах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр” болгон зарласан билээ.
Энэхүү өдөр нь 1973 оны гуравдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо “Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц” (CITES) батлагдсан түүхэн үйл явдалтай давхцдаг бөгөөд зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах дэлхийн хамтын ажиллагааны чухал бэлгэдэл болдог.
2026 онд Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдрийг “Эмийн болон анхилуун үнэрт ургамал: Эрүүл мэнд, өв соёл, амьжиргааг хамгаалах нь” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү сэдэв нь эмийн болон үнэрт ургамлын хүний эрүүл мэнд, уламжлалт мэдлэг, соёлын өв, орон нутгийн иргэдийн амьжиргаанд гүйцэтгэх чухал үүргийг онцлон харуулах зорилготой юм.
Дэлхийн олон оронд хүн амын дийлэнх хэсэг нь уламжлалт анагаах ухаанд тулгуурлан анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа бөгөөд эм, үнэрт ургамал нь орчин үеийн эмийн үйлдвэрлэлийн чухал эх үүсвэр хэвээр байна. Үүний зэрэгцээ эдгээр ургамал нь экосистемийн тэнцвэрийг хадгалах, хөрс хамгаалах, тоос хүртээгч амьтдын амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Гэрэл зургийг MPA.mn
Гэвч амьдрах орчны доройтол, хэт ашиглалт, хууль бус худалдаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр олон төрлийн эм, үнэрт ургамал устах аюулд ороод байгаа нь дэлхийн хэмжээнд анхаарал хандуулах шаардлагатай асуудал болоод байна. Иймээс эдгээр ургамлыг хамгаалах, тогтвортой ашиглах, уламжлалт мэдлэгийг хадгалах, орон нутгийн иргэдийн оролцоог дэмжих нь биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогын чухал чиглэл болж байна.
Дэлхийн зэрлэг амьтан, ургамлын өдөр нь хүн төрөлхтөн байгальтайгаа зохицон орших, биологийн олон янз байдлыг хамгаалах хамтын хариуцлагыг сануулахын зэрэгцээ байгалийн нөөцийг тогтвортой ашиглахын ач холбогдлыг дэлхий нийтэд уриалан таниулах онцгой ач холбогдолтой өдөр юм.
Эх сурвалж: БОУАӨЯ

#онцолсон, #БОУАӨЯ, #Дэлхийн зэрлэг амьтан ургамлын өдөр,