Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинээр ахлуулан  байгуулсан юм.

Ажлын хэсгээс нийслэлд /дүүргүүдэд/ үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулна. 

Иймд нийслэл, дүүргээс аливаа төрлийн зөвшөөрөл, бүртгэл авч үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн холбоод, иргэн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид  Та бүхнийг хэлэлцүүлэгт оролцож хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдлийн талаарх саналаа хүргүүлэхийг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй мэргэжлийн холбоод, иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагын төлөөлөл энэхүү холбоосоор, эсвэл QR кодоор цахимаар 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09.00 цагаас өмнө бүртгүүлнэ үү.

    Холбогдох утас: 51-265950, 95154730

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг 02 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын 240 гаруй төлөөлөл оролцсон юм.

Ажлын хэсэг

#Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэг,