Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн хурцдаж, олон улсын байгууллагууд бүх талд хандан тайван байхыг уриалж буй энэ үед НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл онцгой хуралдаан зохион байгууллаа. Хуралдаан нь зэвсэгт мөргөлдөөнд өртөж буй хүүхдүүдийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулснаараа онцлог байв.
Энэ удаагийн хуралдааныг АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп даргалсан юм. Энэ нь албан ёсоор үүрэг гүйцэтгэж буй Тэргүүн хатагтай НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурал удирдсан анхны тохиолдол боллоо. Онцгой нөхцөлд болж буй ийм хуралдааныг өмнө нь НҮБ-д суугаа Элчинд сайд, эсвэл өндөр албан тушаалтан даргалдаг уламжлалтай байжээ.

Хуралдаанаар зэвсэгт мөргөлдөөний нөхцөл дэх хүүхдийн эрх, аюулгүй байдал, мөн технологи, боловсрол хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буй асуудлыг хэлэлцсэн байна. НҮБ-ын зүгээс дайны бүс нутагт амьдарч буй хүүхдүүдийн асуудалд удаан хугацаанд хангалттай анхаарал хандуулаагүйг онцолж, гишүүн орнуудыг бодитой арга хэмжээ авахыг уриаллаа.

Эх сурвалж: НҮБ

#Мелания Трамп, #НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557