Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украин Европын холбоонд нэгдэх талаарх хэлэлцээг хийхэд шаардлагатай техникийн бэлтгэл ажлаа ойрын өдрүүдэд бүрэн дуусгана гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
Тэрээр Украин гишүүнээр элсэх тодорхой огноог тохиролцохыг холбооны гишүүн орнуудад дахин уриалж, энэ нь дайн дууссаны дараах улсын аюулгүй байдлын чухал баталгаа болно хэмээн онцлов. Киев Москватай дайныг дуусгах хэлэлцээ хийж буй энэ үед Европын холбооны гишүүнчлэл нь Украйны ирээдүйн тогтвортой байдалд гол үүрэгтэй гэж Зеленский үзэж байна.

Украин 2022 оны хоёрдугаар сард буюу ОХУ-ын цэргийн ажиллагаа эхэлсний дараахан тус холбоонд элсэхээр нэр дэвшигч орон болсон. Гэвч өнөөдрийг хүртэл нэгдэх хэлэлцээг албан ёсоор нээх шийдвэр Унгараас шалтгаалан саатсаар байна.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ОХУ-тай ойр харилцаатай хэвээр бөгөөд ирэх дөрөвдүгээр сард болох сонгуулийн өмнөх улс төрийн нөхцөл байдал ч нөлөөлж буйг ажиглагчид дурдаж байна. Тэрээр мөн Украинд зориулсан, энэ болон ирэх онд хэрэгжих 90 тэрбум еврогийн тусламжийн багцыг эсэргүүцэж байгаа юм. Орбан Зөвлөлтийн үеийн “Дружба” дамжуулах хоолойгоор дамжих Оросын газрын тосны нийлүүлэлтийг Украин тасалдуулсан гэж буруутгаж буй. Гэвч Киев уг хоолой Оросын дроны цохилтоор эвдэрсэн гэж тайлбарлаж байна.

Киевийн хувьд Европын холбооны гишүүнчлэл нь дайны дараах ирээдүйн гол тулгуур гэж үзэж байгаа бөгөөд АНУ-тай тохиролцсон, ОХУ-тай хэлэлцэж буй 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөний төсөлд ч Украин уг холбоонд нэгдэх тухай тусгасан байна.
Европын холбооны зүгээс Украин ил тод байдал, авлига, хууль дээдлэх ёсны чиглэлээр олон жилийн шинэчлэл шаардлагатайг онцолж байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#Европын холбоо, #УКраин,