Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан УИХ-ын 2021 оны 103-р тогтоолыг хангах чиглэлд хөрөнгө оруулагчидтай уулзах ажлын хэсгийн бүрэлдэхүүн Оюутолгойн уурхайд ажиллаж байна. 

Уг ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж буй юм. Цаашлаад хөрөнгө оруулагч талаас томилогдсон багтай хэлэлцээ хийх ажлыг үдээс хойш үргэлжлүүлнэ.

Энэ үеэр сайд Г.Дамдинням "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 100 хувь дуусаж буй цаг үед гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна. 

Уурхайн хувьд хоёр гүний уурхайн бутлуур болон конвейрын системээ угсарч дуусгаад үндсэндээ олборлолт 100 хувь хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгүүдийн идэвхтэй хэлэлцээр явагдаж байна. Энэ хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ" гэлээ.

#АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, #Оюутолгойн гүний уурхай,