Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Оросын газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч “Роснефть” компани өндөр хүү, ашгийн татвар зэрэг хүчин зүйлсийн улмаас 2025 онд цэвэр ашиг нь 73 хувиар буурч, 293 тэрбум рубль буюу 3.6 тэрбум ам.доллар болсныг тайлагналаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин өнгөрсөн онд Оросын газрын тосны салбарт геополитикийн сөрөг хүчин зүйлс болон дотоодын макро эдийн засгийн хүнд нөхцөл нөлөөлсөн гэж онцолсон байна.
АНУ-ын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сард “Роснефть” болон “Лукойл” компаниудад хориг тавьсан бөгөөд энэ нь үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлжээ. И.Сечиний хэлснээр, Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны дэлхийн зах зээл дээрх өндөр үнэ нь ачаа тээврийн тариф, даатгал болон бусад нэмэгдэл зардалд ихээхэн хэмжээгээр “идэгдэж” байгаа аж.
“Брент” маркийн газрын тосны үнэ гуравдугаар сард 64 хувиар өссөн бол АНУ-ын WTI маркийн тос 52 хувиар өсжээ. Гэвч Оросын газрын тосыг Балтийн тэнгисийн боомтуудаас Энэтхэг рүү тээвэрлэх зардал гуравдугаар сард нэг баррель нь 20 ам.доллароос давсан нь 2022 оны эхэн үеийн Европ руу тээвэрлэх зардлаас 10 дахин их байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#Роснефть,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3560