Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ромын Пап Лео Африкийн дөрвөн улсад хийж буй 10 хоногийн айлчлалынхаа үеэр Камерунд үг хэлэхдээ баян, хүчирхэг хүмүүс энх тайванд заналхийлж байна хэмээлээ. АНУ-аас гаралтай анхны Пап тэрбээр “Энх тайван, шударга ёсыг тогтохын тулд засаглалыг гажуудуулж, итгэл үнэмшлийг нь үгүй хийж буй авлигын гинжийг таслах ёстой” гэж Камеруныг олон жил удирдсан эрх баригчдын өмнө хэлсэн байна.
Католик шашны тэргүүн хамбаар тодроод нэг жил болох гэж буй Лео сүүлийн долоо хоногт Ираны дайн зэрэг олон асуудлаар эрс мэдэгдэл хийж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шүүмжилж буй.
Камерунд сүүлийн арван жилд Засгийн газрын хүчин болон англи хэлээр ярьдаг бүс нутгийн салан тусгаарлагч бүлэглэлүүдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас мянга мянган хүн амь үрэгдээд буй.
Пап лам айлчлалынхаа хүрээнд англи хэлээр ярьдаг хамгийн том хот болох Бамендад очиж, мөргөл үйлдэх бөгөөд мөн далайн эргийн Дуала хотод болох томоохон арга хэмжээнд оролцох юм.
Эх сурвалж: Reuters

#Пап Лео,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3564