“Байгаль орчны мэргэжилтнүүдийн өдөр”-ийг байгаль орчин, хүний эрүүл мэнд болон тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоог олон нийтэд таниулах, тэдэнд талархал илэрхийлэх зорилгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр тэмдэглэдэг.

Энэ жил уг өдрийн хүрээнд Ханбогд сумын “Мөнх ногоон галба” ТББ-аас санаачлан Уртын голын тооройн модны судалгааны таван талбайд ургаж буй залуу тоорой модны ургалтыг хянах, өндрийг хэмжих ажлыг зохион байгууллаа.

Тоорой мод нь Монгол Улсын Улаан номд “нэн ховор” ангиллаар бүртгэгдсэн, говь цөлийн бүсийн унаган модлог ургамал юм.

Эрдэмтдийн судалгаагаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Уртын гол, Хөх дэл, Хар дэл, Баян хошуу, Цавчир зэрэг бүс нутагт тооройн модны хэд хэдэн популяц тархсан байна. Эдгээрээс Уртын голын тооройн төгөл нь тархалтын хэмжээ, нөөцөөрөө хамгийн томд тооцогдож байгааг тогтоожээ.

Уртын голын тооройн тооллогоор бие гүйцсэн 149, залуу тоорой мод 1300 орчим байгааг бүртгэсэн байна.

#өмнөговь, #Уртын голын тоорой,