Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иран улс АНУ-тай хийж буй хэлэлцээрийнхээ хүрээнд хөлөг онгоцуудыг Ормузын хоолойн Оманы талын усан замаар чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг авч хэлэлцэж магадгүй тухай эх сурвалж мэдээллээ. 

Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээврийн 20 орчим хувийг дамжуулдаг уг хоолойн хөдөлгөөнийг Иран зогсоосноор одоогоор хэдэн зуун танкер, хөлөг онгоц, мөн 20,000 далайчин Персийн буланд гацаад байгаа юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Исламабадад болсон талуудын хэлэлцээ бүтэлгүйтсэн нь нөхцөл байдлыг бүр ч хурцатгалаа. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Иран улс Оманы усан хилээр хөлөг онгоцуудыг ямар нэгэн саадгүйгээр нэвтрүүлж магадгүй гэнэ. Гэвч Израил улстай холбоотой хөлгүүдийг нэвтрүүлэх, эсэх нь тодорхойгүй, мөн үүнийхээ хариуд Тегеран Вашингтонд нөхцөл тавих нь гарцаагүй бөгөөд үүнийг нь АНУ зөвшөөрвөл энэ арга хэмжээ хэрэгжих бололтой. Цагаан ордон болон Ираны Гадаад хэргийн яамнаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.

НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын гишүүн орнууд энэ долоо хоногт Лондонд хуралдаж, хөлөг онгоцуудаас төлбөр авах Ираны санааг эрс эсэргүүцэж, аюултай жишиг тогтооно гэж мэдэгдээд буй. 
Иран болон Оманы хооронд ердөө 34 км үргэлжлэх Ормузын хоолой нь Персийн булангаас Энэтхэгийн далай руу гарах цорын ганц зам бөгөөд Ойрхи Дорнодоос эрчим хүчний бүтээгдэхүүн, бордоо зэрэг чухал бараа  тээвэрлэх үндсэн чиглэл юм.

Эх сурвалж: Reuters 

#иран, #Иран Улс, #Оманы усан хил,